Thursday, March 24, 2011

New paradigm of Mongolian development by Dr. L.Oyuntsetseg

За КТМС-ийн Оюунцэцэг багшийнхаа бичсэн нэг эрдэм шинжилгээний ажлыг мартахгүйн тулд embed хийлээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг инновацигүйгээр бий болгох боломжгүй юм. Энэ талаар онолын нэлээд ул суурьтай ажил хийсэн байна. Багшдаа баяр хүргэе!

Thursday, March 17, 2011

Японы зохиогчийн эрхийн хамгаалалт ба хөгжмийн зах зээлийн тойм

Зохиогчийн эрхийг хамгийн сайн хамгаалсан, дэлхий дээр харьцангуй сонгодог утгаар нь хэрэгжүүлж байгаа улс яахын аргагүй Япон юм. Өмнө Японы зохиогчийн эрхийн JASRAC байгууллагаас гаргасан тайланг хараад үүнд гар утасны хонхноос (ringtone) олж байгаа төлбөр нь хэд юм бол гэж тодруулах гэж оролдож байгаад орхисон байлаа. Саяхан ахиад бага зэрэг судлаад нэлээд дөхүүлсэн гэж бодож байна. Энэ талаараа та бүхэнд цухас мэдээлэл өгье.

Хүснэгт. JASRAC-ийн 2009-2010 онд цуглуулсан зохиогчийн эрхийн төлбөр
2009(April 1,2009-March 31,2010) (in JPY) %
- Domestic Collection -
General Performances                                  19,312,241,056  17.64%
Broadcasting(*)                                  27,178,609,501  24.83%
Wire Diffusion                                    4,664,882,636  4.26%
Films                                          96,962,519  0.09%
Background Music (BGM)                                        469,317,904  0.43%
Sub Total (Performing rights)                                  51,722,013,616  47.25%
Audio Discs                                  16,938,956,150  15.47%
Audio Tapes                                        493,991,924  0.45%
Music Boxes                                          14,787,007  0.01%
Recording for Broadcast of Commercials                                    1,361,338,560  1.24%
Synchronization                                          27,001,339  0.02%
Videograms                                  17,316,356,633  15.82%
Sub Total (Mechanical rights)                                  36,152,431,613  33.03%
Publications                                    1,388,223,596  1.27%
Lending                                    3,563,936,962  3.26%
Composite Usage                                  15,528,556,648  14.19%
Remuneration for Private Recording                                        369,982,348  0.34%
- Foreign Collection -0.00%
Income from Abroad                                        739,152,930  0.68%
Grand Total                                109,464,297,713  100%

Performing right: Энэ нь дуу, хөгжмийг амьдаар тоглуулах, телевизээр шууд дамжуулах, киноны хөгжим зэрэг бүтээлийн зохиогчийн эрх орно. Үүний зохиогчийн эрхийн төлбөрийг концерт зохион байгуулсан байгууллага, телевизүүд, кабелийн телевизүүд, кино продакшн зэргээс авна. General performance гэдэг нь жинхэнэ амьд утгаараа тоглосон тоглолтууд, Broadcasting гэдэг нь тв-ээр дамжуулсан болон бичлэгээр дахин дамжуулсан, Wire diffusion гэдэг нь ихэвчлэн төлбөртэй кабелийн сувгуудаар нэвтрүүлсэн, Films гэдэг нь киноны хөгжим, Background music гэдэг баар, ресторан гэх мэт олон нийтийн газар тоглуулсныг авч үздэг байна. Нийтдээ энэхүү тоглолттой холбоотой орлогоос суутгаж авч буй зохиогчийн эрхийн төлбөр нь нийт зохиогчийн эрхийн төлбөрийн 47.25% буюу бараг тал хувьд хүрдэг бөгөөд үүнээс нэлээд дийлэнх телевизтэй холбоотой байдаг байна. 

Mechanical rights: Энэ нь CD, кассет, караоке, видео кассет, DVD, телевизийн сурталчилгааны хөгжим зэргийн эрхүүд багтана. Уг бүтээлүүдийн зохиогчийн эрхийн төлбөр нь нийт цуглуулсан төлбөрийн 33% орчмыг эзлэх юм: Үүн дотроо Аудио CD болон видео бичлэг, клипийн (videogram) зохиогчийн эрхийн төлбөр тус бүр 15% орчим буюу зонхилдог байна.