Friday, May 6, 2011

Н.Тайванжаргал - Босоо бичиг (домог)

Эрт урьд цагт нэгэн улсын хаан төрийн бичигтэй болохоор шийдэж маш богино хугацаанд түшмэдүүддээ шинэ үсгийн цагаан толгой зохиох даалгавар өгчээ.Хаан даалгавар өгөхдөө өөр улс орны бичгийг хуулбарлахгүй байхыг хатуу тушаажээ. Энэ даалгаврыг авсан түшмэд шинэ цагаан толгой зохиохоор шөнө өдөргүй суусан боловч хугацаандаа амжсангүй гэнэ.Хамгийн сүүлчийн шөнө нь цас орж хоносон байлаа.Өглөөгүүр хааны ордонд очихоор түшмэд өглөө эрт мордоцгоов.Бүгд л хүнд ялд унана гэж айсандаа баахан гунигтай байв. Ахлах түшмэл хамгийн сүүлд явж байснаа урд нь явсан түшмэдүүдийн морины мөр цасан дээр дурайн байхыг хараад нэгэн санаа төрөв. Бушуухан давхиж бусад дээрээ очиж энэ тухайгаа хэлэв.Бүгд шинэ цасан дээр дурайн байх морьдын мөрийг хараад л баярлан тэр доороо бүгдээрээ мориноосоо бууж цаасан дээр морины мөрийг бичгэн хэлбэрт оруулан бичив.
Хаанд дөнгөж сая туурвисан цагаан толгойн дээжээ өргөн бариваас
Тэрээр ихэд талархалтайгаар хүлээн авч түшмэд тус бүрийг нь сайшаагаад
-Та нар төр улсдаа нэн чухал хэргийг бүтээв .Аливаа улс орон бичиг соёлгүй бол улс гэж орших юун хэмээгээд түшмэдээс хаан ийнхүү асуув
-Та нар энэ цагаан толгойн санааг хаанаас олов гэхэд.
Ахлах түшмэл өгүүлрүүн
-Жа хаантан энэ цагаан толгойн санааг бид морины мөрнөөс санаа авсан билээ гэхэд
Хаан бодлогширсноо инээвхийлж
-Нээрээ тийм байна шүү дээ гээд .Надад морь бэлд хэмээн түшмэдийг дагуулан хээр талаар давхиж шинэ цасан дээр дурайн байх мөрийг удтал ажиглан харснаа
-Бид өмнө нь үүнийг анзаардаггүй байж дээ гэхэд
Ахлах түшмэл болсон явдлыг бүгдийг хаанд ярьсанд
Хаан зэмлэсэнгүй харин талархаж
-Төр улсад минь тэнгэр хангай ,газар ус, лус савдаг хүлэг морьд минь босоо бичиг заяалаа .Үеийн үед улс орон минь босоо бичиг шигээ мандан бадарна биз хэмээн ордондоо очин босоо бичгээ төрийн бичиг хэмээн зарлан их найр хийн түшмэдийг хөхүүлэн шагнаж улс орон даяараа баярлан наадаж амар сайхандаа жаргав гэнэ.

Mobile Trends 2020 in Africa (m-trends.org)

www.m-trends.org-ийн Rudy De Waele-ийн тавьсан энэхүү илтгэлийг зөвхөн slideshare дээр 15000 гаруй удаа үзсэн байна. Уг илтгэлийг 28 хүн хамтарч бэлтгэсэн бөгөөд заримаас нь дурдвал:

Stephane Boyera (World Wide Web Foundation)
Will Mworia (Afrinnovator)
Gerald Begumisa (Yo! Uganda)
Steve Vosloo (Shuttleworth Foundation and mLab South Africa)
Nigel Waller (Movirtu)
Nicholas Heller (Google)
Moses Kemibaro (Blogger and Dealfish East Africa)
Gustav Praekelt (Praekelt)
Bright Simons (mPedigree, Ghana)
Nathan Eagle (TxtEagle)
Wolfgang Fengler (World Bank)
Anthony K. Ng’eno (WinAfrique)

Монгол Африкаас их зүйл суралцах хэрэгтэй байгааг нуугаад яахав. Бид "Галууг дуурайж хөлөө хэрээ хөлдөөв" гэгчээр хэт хөгжингүй орноос үлгэр дууриал авах гэж хэт хичээж алдаа гаргаад байгаа юм шиг санагдах юм.