Thursday, March 17, 2011

Японы зохиогчийн эрхийн хамгаалалт ба хөгжмийн зах зээлийн тойм

Зохиогчийн эрхийг хамгийн сайн хамгаалсан, дэлхий дээр харьцангуй сонгодог утгаар нь хэрэгжүүлж байгаа улс яахын аргагүй Япон юм. Өмнө Японы зохиогчийн эрхийн JASRAC байгууллагаас гаргасан тайланг хараад үүнд гар утасны хонхноос (ringtone) олж байгаа төлбөр нь хэд юм бол гэж тодруулах гэж оролдож байгаад орхисон байлаа. Саяхан ахиад бага зэрэг судлаад нэлээд дөхүүлсэн гэж бодож байна. Энэ талаараа та бүхэнд цухас мэдээлэл өгье.

Хүснэгт. JASRAC-ийн 2009-2010 онд цуглуулсан зохиогчийн эрхийн төлбөр
2009(April 1,2009-March 31,2010) (in JPY) %
- Domestic Collection -
General Performances                                  19,312,241,056  17.64%
Broadcasting(*)                                  27,178,609,501  24.83%
Wire Diffusion                                    4,664,882,636  4.26%
Films                                          96,962,519  0.09%
Background Music (BGM)                                        469,317,904  0.43%
Sub Total (Performing rights)                                  51,722,013,616  47.25%
Audio Discs                                  16,938,956,150  15.47%
Audio Tapes                                        493,991,924  0.45%
Music Boxes                                          14,787,007  0.01%
Recording for Broadcast of Commercials                                    1,361,338,560  1.24%
Synchronization                                          27,001,339  0.02%
Videograms                                  17,316,356,633  15.82%
Sub Total (Mechanical rights)                                  36,152,431,613  33.03%
Publications                                    1,388,223,596  1.27%
Lending                                    3,563,936,962  3.26%
Composite Usage                                  15,528,556,648  14.19%
Remuneration for Private Recording                                        369,982,348  0.34%
- Foreign Collection -0.00%
Income from Abroad                                        739,152,930  0.68%
Grand Total                                109,464,297,713  100%

Performing right: Энэ нь дуу, хөгжмийг амьдаар тоглуулах, телевизээр шууд дамжуулах, киноны хөгжим зэрэг бүтээлийн зохиогчийн эрх орно. Үүний зохиогчийн эрхийн төлбөрийг концерт зохион байгуулсан байгууллага, телевизүүд, кабелийн телевизүүд, кино продакшн зэргээс авна. General performance гэдэг нь жинхэнэ амьд утгаараа тоглосон тоглолтууд, Broadcasting гэдэг нь тв-ээр дамжуулсан болон бичлэгээр дахин дамжуулсан, Wire diffusion гэдэг нь ихэвчлэн төлбөртэй кабелийн сувгуудаар нэвтрүүлсэн, Films гэдэг нь киноны хөгжим, Background music гэдэг баар, ресторан гэх мэт олон нийтийн газар тоглуулсныг авч үздэг байна. Нийтдээ энэхүү тоглолттой холбоотой орлогоос суутгаж авч буй зохиогчийн эрхийн төлбөр нь нийт зохиогчийн эрхийн төлбөрийн 47.25% буюу бараг тал хувьд хүрдэг бөгөөд үүнээс нэлээд дийлэнх телевизтэй холбоотой байдаг байна. 

Mechanical rights: Энэ нь CD, кассет, караоке, видео кассет, DVD, телевизийн сурталчилгааны хөгжим зэргийн эрхүүд багтана. Уг бүтээлүүдийн зохиогчийн эрхийн төлбөр нь нийт цуглуулсан төлбөрийн 33% орчмыг эзлэх юм: Үүн дотроо Аудио CD болон видео бичлэг, клипийн (videogram) зохиогчийн эрхийн төлбөр тус бүр 15% орчим буюу зонхилдог байна. 

Бусад publications, түрээслэх, composite usage, хувийн хэрэглээнээс тодорхой хэмжээний зохиогчийн эрхийн төлбөр цуглуулдаг байна. Composite usage дотор гар утас, интернэтээр дамжсан дижитал хөгжмийн бүтээлүүдийн зохиогчийн эрхийн төлбөрүүд багтдаг болохыг нэлээд ухаж байж олж мэдлээ. Гэвч үүн дотор их олон зүйл багтдаг тул яг хэдий хэрийн дижитал хөгжмийн зах зээл мөн нийт зах зээл нь хэд байдаг талаар өөр эх сурвалж хайхаас өөр аргагүй болов.

Японы дуу бичлэг үйлдвэрлэгчдийн холбооны (RIAJ) орлогын тайлан (2009)

Эх сурвалж: RIAJ

Дээрх статистикаас харвал нийтдээ дуу бичлэг, хөгжмийн видеоны үйлдвэрлэлээс жилд 407.5 тэрбум иен буюу 5 тэрбум орчим ам. долларын зах зээлтэй байна. 
Үүнээс дөнгөж 91 тэрбум иен буюу 1.13 тэрбум ам.доллар дижитал хөгжмийн зах зээл дээр эргэлддэг байна. 

Mechanical rights буюу аудио, видео хэлбэрээрх хөгжмийн зохиогчийн эрхийн төлбөр нь 33 тэрбум орчим иен цуглардаг, нийтдээ зах зээл нь 316.5 тэрбум иен гэдгээс тооцож үзвэл зохиогчийн эрхийн төлбөрийн хувь хэмжээ 10% орчим байдаг байна. JASRAC-ийн вэб дээр 7-10% гэж байсан ба янз бүрийн хураамжуудтайгаа 10% орчим байдаг бололтой. 

Одоо нийт хөгжмийн зах зээл хэд вэ гэж тооцоолбол, 31.29% нь 316 тэрбум иен юм бол нийтдээ 1 триллион гаруй иен буюу 12.6 тэрбум ам.доллар эргэлддэг ажээ. 
 Японы хөгжмийн зах зээлийн хэмжээ 12.6 тэрбум ам. доллар, энэ хэр их мөнгө вэ? Манай Оюу толгой, Таван Толгой ийм хэмжээний мөнгийг хэзээ эргэлдүүлэх бол :) 
Эргээд үндсэн асуудалдаа оръё. Миний үндсэн зорилго нь гар утасны хонх буюу ringtone-ий зах зээл хэд вэ гэдгийг тодорхойлох билээ. 
Японы дижитал хөгжмийн зах зээл

Эх сурвалж: RIAJ
За эндээс л хүссэн юмаа оллоо доо. Миний хайгаад байгаа ringtone нь энд Mastertones гэж нэрлэгдэх аж. Түүний нийт орлого буюу зах зээлийн хэмжээ 16 тэрбум иен (200 сая ам.дол).  Харин сонирхолтой нэг дүр зураг бол single track буюу бүтнээрээ дууг татдаг үйлчилгээ 49 тэрбум иений (600 сая ам.дол) зах зээлтэй байдаг юм байна. Арга ч үгүй дээ супер утастай, 3G сүлжээ нь аль 2001 онд нэвтэрсэн улсад хэдхэн секундын урттай аяыг юу л гэж тоогоо аж бүхлээр нь таталгүй яахав.

Харин интернэтээр хөгжим зарах нь үсрээл 10 тэрбум иен буюу нөгөө утасны хонхноос дангаар нь олсон орлогыг ч гүйцэхгүй нь харамсалтай. Хайцаалах зүйл нь ихэнхдээ интернэтэд орохдоо гар утсаа ашигладаг юм чинь компьютер дээр сууж татах ямар хэрэг байхав.

Дижитал хөгжим болон CD-ний борлуулалт нэг иймэрхүү хандлагатай байна.


Эх сурвалж: RIAJ
Эндээс харвал дижитал хөгжим болон хөгжмийн видеоны орлого бага багаар нэмэгдэх ажээ.


Дүгнэлт. 
Нийтдээ Японы хөгжмийн зах зээл 12.6 тэрбум ам.доллар байдгаас дижитал хөгжмийн зах зээл 1.13 тэрбум ам.доллар байдаг байна. Үүний 90 орчим % нь гар утаснаас татагддаг хэдий ч ихэнхдээ буюу 600 сая ам.доллар нь single track буюу бүтэн дуугаараа татагддаг. Гар утасны хонхны зах зээл 200 орчим сая долларт мөн ringback tone буюу Hi-tone шиг үйлчилгээний зах зээл 100 гаран сая ам.доллар байна. 

Монголд music performance зах зээлийн хэмжээ хэд орчим бол. Зарим дуучид баяжаад байхыг бодоход гайгүй байгаа байх. Телевизүүд, кабелийн телевизүүд хөгжмийн бүтээлийг дамжуулсныхаа төлбөрт хэдэн төгрөг зохиогчид нь эсвэл дуучдад нь өгдөг бол. СD борлуулалтын зах зээл ямар байгаа вэ? Видео клипний зах зээл яагаад хөгжил нь удаашрав? Пиратууд хэр их нөлөөтэй замбараагүй байна вэ? Гар утасны операторууд л мөнгө олоод байгаа хардлага нь хэр үндэслэлтэй вэ? 

Эцэст нь, шинээр байгуулагдсан High Definition Монгол телевиз зохиогчийн эрхийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр зориг шулуудан эхлэл тавьж байгаад баяр хүргэе. Мөн үүрэн холбооны операторуудаа ч мартаж болохгүй. Та бидэнд бодох юм их байна шүү!

Анхаарал тавьсанд баярлалаа. 


Судлаач Б. Авирмэд



No comments:

Post a Comment