Wednesday, January 30, 2013


Т. Мандир гуайтай хийх жиргээчдийн уулзалт ярилцлага 2-р сарын 2-нд болно.

Жиргээчин @aviraa, @ltemuujin, @munkhbayar_l нар санаачлан зохиолч, сэтгүүлч, зураач Тангадын Мандир гуайтай 2013 оны 2-р сарын 2-ны өдөр уулзалт ярилцлага зохион байгуулах гэж байна.
Тэрээр  “Хорин нэгэн хөрөг” нэрээр 22 жилийн өмнө хэвлүүлсэн номоо саяхан “Хорин нэгэн зул” нэртэйгээр дахин хэвлүүлсэн юм. Бид түүнийг Есүхэй баатар, Өүлэн эх, Ванхаан, Чингэс хаан, Жамуха, Хасар, Боорчи, Зэлмэ, Сүбээдэй тэргүүт "Монголын нууц товчоо"-ны түүхэн дүрүүдийг хөрөглөсөн таталбараар нь мэдэх юм. Ерээд оны үед төвийн сонин хэвлэлд цувралаар нийтэлж байсан түүний түүхэн хөрөг зураг болоод бичил туурвилууд олны анхаарлыг ихээхэн татаж шуугиан дэгдээж байсан билээ. 


Хэзээ: 2013 оны 2-р сарын 2-ны Бямба гаригт 13.00-15.00 цагт

Хаана: Төв Музей (Байгалийн түүхийн музейн баруун талд W ресторан-д)

Төлбөр: 20000 төг (Уулзалтад ирсэн хүн бүрт “Хорин нэгэн хөрөг” ном дурсгана)

Бүртгэл: Төлбөрөө Худалдаа Хөгжлийн Банкны 495022396 дансанд тушааж твиттерийн @aviraa хаягаар мэдээлэх эсвэл avirmedb@gmail.com хаягаар и-мэйлээр мэдэгдэнэ.

Жич: Суудлын тоо хязгаартай тул зөвхөн урьдчилж бүртгүүлсэн хүмүүс уулзалтад оролцох боломжтой.
Асуух тодруулах зүйлс байвал твиттерийн @aviraa хаягаар хандана уу.





Т. Мандир гуайн тухай ярилцлагууд:
Т.Мандир: Чингэсийн хөргийг зурахад зоригжуулсан хүн бол Дашийн Бямбасүрэн гуай шүү дээ http://www.dailynews.mn/publish/?vid=31671 (Өдрийн сонин)

Т.Мандир: Хэлэхээс зовмоор юм, өөрөөрөө их бахархаж байна  http://news.gogo.mn/r/115706 (Өнөөдөр сонин)

Т. Мандир гуайн Монгол гайхамшиг нэвтрүүлэгт орж буй бичлэг http://www.youtube.com/watch?v=cCijGySXCD8
Т. Мандир “Саран зэв” зохиол http://literature_club.blog.gogo.mn/read/entry167371
Т. Мандир “Саран зэв” зохиолын гар утас, электрон уншигчид зориулсан хувилбар http://www.kiebooks.com/index.php?/files/file/73-%D1%81%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD-%D0%B7%D1%8D%D0%B2/


1 comment:

  1. Я не могу достаточно отблагодарить службу ссуды мистера Педро и рассказать людям, насколько я благодарен за всю помощь, которую вы и сотрудники вашей команды оказали, и я с нетерпением жду возможности порекомендовать друзей и семью, если им понадобится финансовый совет или помощь @ 2 ставка для бизнес-кредита . через контакт:. pedroloanss@gmail.com

    ReplyDelete