Showing posts with label company culture. Show all posts
Showing posts with label company culture. Show all posts

Monday, February 7, 2011

САНАМЖ : Яаж ажиллах хэрэгтэй вэ? (Гастев. А. К 1920)

САНАМЖ : Яаж ажиллах хэрэгтэй вэ?  (Гастев. А. К 1920)

Жилийн өмнө УИХ-ын гишүүн, эдийн засагч Р. Амаржаргалын бичсэн Хөдөлмөр зохион байгуулалттай холбоотой лекцийг түүний вэбээс (www.amarjargal.org) уншсан юм. Оросоор бичсэнийг нь орчуулах санаа төрсөн бөгөөд хэдийгээр 100-гаад жилийн өмнө Гастев гэдэг хүний бичсэн энэ санамж нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа нь дамжиггүй. Хэрвээ буруу, дутуу орчуулсан бол уучилна биз ээ.


 
1
Эхлээд бүх ажлаа нэг бүрчлэн сайтар бод.
Төлөвлөгөө
2
Шаардлагатай багаж хэрэгсэл бүгдийг бэлтгэ.
Бэлтгэл
3
Ажлын байрнаас илүүц бүхийг холдуул. Цэвэрхэн байлга.
Цэвэр
4
Багажаа тогтсон дарааллаар байрлуул.
Дэглэм
5
Ажилд орох үедээ биенийхээ тохиромжтой байрлалыг олж түүнийгээ ашиглан бололцоотой бол сууж, хэрэв зогсох бол зохистой тулхтай байлгахын тулд хөлөө алцайлгах
Байрлал
6
Ажилдаа огцом биш, алгуурхан ор.
Ажилд орох
7
Хэрэв шууд орох хэрэгтэй бол эхлээд хүчнийхээ талыг зарцуулж  дараа нь бүх хүч чадлаа гаргах
8
Бүрэн ядартлаа бүү ажилла. Жигд амарч бай.
Дэг горим
9
Ажиллах үед юм идэхгүй, юм уухгүй, тамхи татахгүй бай.
10
Өөр зүйлээс болж ажлаа орхих хэрэггүй.
11
Жигд ажилла. Дайралтаар ажиллавал ажил болоод занг чинь эвдэнэ.
Биеэ барих
12
Ажил явахгүй байгаад бүү догдол. Завсарлагаа авч тайвшраад дахин ажилдаа ор.
13
Ажил урагшгүй үед завсарлах ашигтай. Ажлын байраа цэвэрлэн эмх цэгцтэй болгон ажлаа сонгон дахин ажилла.
14
Ажил амжилттай хийж байхдаа түүнийгээ харуулах гэж хичээх хэрэггүй. Тэвчвэл дээр
15
Ажил тун бүтэмжгүй үед үйл хэрэг рүүгээ харж биеэ барихыг хичээж дахин ажлаа эхэлвэл дээр
16
Ажлаа дуусгаад сүүлчийн хадаасыг хурааж аван ажлын байраа цэвэрлэ.
Дахиад цэвэр цэмцгэр, дэг горим
 

Wednesday, October 20, 2010

Freedom and Responsibility Culture by Netflix

Сүүлийн үед Компаний засаглал гэж их ярих болсон билээ. Гэхдээ үүнийг хэрхэн ойлгож хэрэгжүүлж байгаа нь тийм ч нээлттэй биш байна. Netflix хэмээх АНУ, Канадад интернэтийн орчинд контентын үйл ажиллагаа явуулдаг компаний дотооддоо мөрддөг зарчмыг та бүхэнд хүргэж байна. Энэ слайдуудад компаний соёл, засаглалтай шууд холбоотой чухал санаанууд байгаа юм. 128 слайд байгаа ба үргэлжилсэн үгийн зохиол байдлаар тэр бүр ойлгогдохгүй тул presentation байдлаар үзүүллээ. Амжилт хүсье.



Freedom and Responsibility Culture -