Showing posts with label future mobile. Show all posts
Showing posts with label future mobile. Show all posts

Wednesday, July 27, 2011

Forecasting App Store

"Апп" стор буюу бидний мэдэх эппликэйшн-ий их дэлгүүрүүдийн талаар олон тоо баримт үзэж харсан.  Ирэх 5 жилд аль Апп дэлгүүр манлайлах бол. Апп татан авалт асар ихээр нэмэгдэж байгааг зөвхөн Мкдоналдсийн бургертэй харьцуулахад ямар байгааг энгийнээр доорх график болон хүснэгтэд энэ талаар дүрсэлжээ. Би ч санал нэг байна.

Apple App Store:
Google Android Market: 


Эх сурвалж:
http://www.zdnet.com/blog/sybase/infographic-forecasting-the-great-app-store-boom/1411

Friday, May 6, 2011

Mobile Trends 2020 in Africa (m-trends.org)

www.m-trends.org-ийн Rudy De Waele-ийн тавьсан энэхүү илтгэлийг зөвхөн slideshare дээр 15000 гаруй удаа үзсэн байна. Уг илтгэлийг 28 хүн хамтарч бэлтгэсэн бөгөөд заримаас нь дурдвал:

Stephane Boyera (World Wide Web Foundation)
Will Mworia (Afrinnovator)
Gerald Begumisa (Yo! Uganda)
Steve Vosloo (Shuttleworth Foundation and mLab South Africa)
Nigel Waller (Movirtu)
Nicholas Heller (Google)
Moses Kemibaro (Blogger and Dealfish East Africa)
Gustav Praekelt (Praekelt)
Bright Simons (mPedigree, Ghana)
Nathan Eagle (TxtEagle)
Wolfgang Fengler (World Bank)
Anthony K. Ng’eno (WinAfrique)

Монгол Африкаас их зүйл суралцах хэрэгтэй байгааг нуугаад яахав. Бид "Галууг дуурайж хөлөө хэрээ хөлдөөв" гэгчээр хэт хөгжингүй орноос үлгэр дууриал авах гэж хэт хичээж алдаа гаргаад байгаа юм шиг санагдах юм.

Tuesday, April 5, 2011

Mobile Megatrends-2011 (Vision Mobile)

Vision Mobile нь мобайл програм хангамжийн зах зээлийн стратеги, судалгаа шинжилгээгээр мэргэшсэн компани юм. Ялангуяа мобайл эппликэйшн дэлгүүрүүд (app store) түүний экосистемийн төлөөх тулалдаан, хөдөлгөөнт холбооны операторууд нь энэ экосистемийн гадна үлдэх эсэх, Augmented reality, Social network-ийн экосистемд үзүүлэх нөлөөлөл гээд олон асуудлуудыг дүгнэж таамаглал дэвшүүлсэн ажээ.


Wednesday, January 12, 2011

"Хөдөлгөөнт холбоо" номын тухай

Миний ажил мэргэжил, хоббитой холбоотой анхны уран бүтээл болох энэхүү номыг уншигчдын гар дээр тавиад удаагүй байна. Зарим найз нөхдийн зүгээс сурталчилгаа муу байна гэсэн шүүмжлэл ирж байгаа тул бага зэрэг сурталчлахаар шийдлээ. Гэхдээ олон нийтэд хүрэхээр сүртэй сурталчлах нь юу юм өөрийнхөө боломжоор уншигчдад, сонирхогчдод аль болох өгөөжтэй байх арга замыг эрж хайж байна.

"Хөдөлгөөнт холбоо" номыг Интерном, Мир, УИХ дэлгүүр зэрэг номын дэлгүүрүүдэд борлуулахаар тавьсан байгаа ба мөн электрон хувилбараар эндээс татаж авч болно.

Номын болон миний тухай ерөнхий танилцуулга-ыг эндээс мөн тэндээс үзэх боломжтой.

Номын агуулгыг эндээс  татаж үзнэ үү:

За тэгээд аль болох та бүхэнд өгөөжтэй байлгана гэж амласны дагуу номонд буй зарим агуулгыг цувралаар блог дээрээ байрлуулж эхэлж байна. Mobile communications гэдэг ангилалд номтой холбоотой мэдээллүүдийг оруулах болно.

Та бүхнээс номтой холбоотой болон блогийн мэдээллүүдтэй хамаатай өөрийн санаа бодлыг блогт сэтгэгдэл үлдээх эсвэл твиттер хаягаар чөлөөтэй илэрхийлэхийг хичээнгүйлэн хүсье.

Эхний бүлэг: 

1. Хөдөлгөөнт холбоо буюу “Mobile communications”

Бид “үүрэн” холбооны анхдагч оператор”, ”үүрэн холбооны үйлчилгээ” гэх зэргээр ярьдаг, эдгээр үгс бидний өдөр тутмын амьдралд ихээр хэрэглэгдэх болсон. Яах аргагүй “гар утасны үйлчилгээ” нь үүрэн холбоон дээр суурилан явагддаг. Гэхдээ “үүрэн” гэдэг нь олон жижиг радио бааз станцуудыг үүр болгон сүлжээ байдлаар ашиглаж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл цэвэр техникийн ойлголт. “Үүрэн сүлжээ” гэдэг ойлголтоор авч үзвэл илүү дөхөмтэй ч байж магадгүй. Ер нь арай өргөн хүрээнд “mobile communications” гэдэг агуулгаар ярих нь зүйтэй гэж үзээд номын бүх хэсгүүдэд “үүрэн” буюу “cellular” гэдэг агуулгаар бус, “mobile communications” гэдгээр олон талаас нь тайлбарлахаар оролдсон болно.

Wednesday, October 20, 2010

Гартнер: 2011 оны ТОП 10 стратегийн технологи



Дэлхийн мэдээллийн технологийн судалгаа, зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн Гартнер компани Gartner Symposium/ IT Expo симпозиумыг 2010/10/17-ноос 10/21-нд Орландад зохион байгуулж байна.
Энэ үеэр Гартнер компани 2011 онд хамгийн анхаарал татах стратегийн 10 технологийг онцоллоо. Уг компанийн дэд ерөнхийлөгч David Cearley “Компаниуд эдгээр 10 технологийн хүчин зүйлийг ирэх 2-3 жилийн стратегийн төлөвлөлтийн процессдоо зайлшгүй анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
2011 оны ТОП 10 стратегийн технологи (3 дахийг нь онцлон задаргааг нь үзүүллээ):
  1. Cloud Computing
  2. Mobile applications and Media Tablets
  3. Social Communications and Collaboration
    • Social networking —social profile management products, such as MySpace, Facebook, LinkedIn and Friendster as well as social networking analysis (SNA) technologies that employ algorithms to understand and utilize human relationships for the discovery of people and expertise.
    • Social collaboration —technologies, such as wikis, blogs, instant messaging, collaborative office, and crowdsourcing.
    • Social publishing —technologies that assist communities in pooling individual content into a usable and community accessible content repository such as YouTube and flickr.
    • Social feedback - gaining feedback and opinion from the community on specific items as witnessed on YouTube, flickr, Digg, Del.icio.us, and Amazon. Gartner predicts that by 2016, social technologies will be integrated with most business applications. Companies should bring together their social CRM, internal communications and collaboration, and public social site initiatives into a coordinated strategy.
  4. Video
  5. Next Generation Analytics
  6. Social Analytics
  7. Context-Aware Computing
  8. Storage Class Memory
  9. Ubiquitous Computing
  10. Fabric-Based Infrastructure and Computers
Дэлгэрэнгүйг http://www.gartner.com/it/page.jsp?id=1454221 хаягаар орж танилцана уу.