Showing posts with label productivity. Show all posts
Showing posts with label productivity. Show all posts

Thursday, March 24, 2011

New paradigm of Mongolian development by Dr. L.Oyuntsetseg

За КТМС-ийн Оюунцэцэг багшийнхаа бичсэн нэг эрдэм шинжилгээний ажлыг мартахгүйн тулд embed хийлээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг инновацигүйгээр бий болгох боломжгүй юм. Энэ талаар онолын нэлээд ул суурьтай ажил хийсэн байна. Багшдаа баяр хүргэе!

Monday, February 7, 2011

САНАМЖ : Яаж ажиллах хэрэгтэй вэ? (Гастев. А. К 1920)

САНАМЖ : Яаж ажиллах хэрэгтэй вэ?  (Гастев. А. К 1920)

Жилийн өмнө УИХ-ын гишүүн, эдийн засагч Р. Амаржаргалын бичсэн Хөдөлмөр зохион байгуулалттай холбоотой лекцийг түүний вэбээс (www.amarjargal.org) уншсан юм. Оросоор бичсэнийг нь орчуулах санаа төрсөн бөгөөд хэдийгээр 100-гаад жилийн өмнө Гастев гэдэг хүний бичсэн энэ санамж нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа нь дамжиггүй. Хэрвээ буруу, дутуу орчуулсан бол уучилна биз ээ.


 
1
Эхлээд бүх ажлаа нэг бүрчлэн сайтар бод.
Төлөвлөгөө
2
Шаардлагатай багаж хэрэгсэл бүгдийг бэлтгэ.
Бэлтгэл
3
Ажлын байрнаас илүүц бүхийг холдуул. Цэвэрхэн байлга.
Цэвэр
4
Багажаа тогтсон дарааллаар байрлуул.
Дэглэм
5
Ажилд орох үедээ биенийхээ тохиромжтой байрлалыг олж түүнийгээ ашиглан бололцоотой бол сууж, хэрэв зогсох бол зохистой тулхтай байлгахын тулд хөлөө алцайлгах
Байрлал
6
Ажилдаа огцом биш, алгуурхан ор.
Ажилд орох
7
Хэрэв шууд орох хэрэгтэй бол эхлээд хүчнийхээ талыг зарцуулж  дараа нь бүх хүч чадлаа гаргах
8
Бүрэн ядартлаа бүү ажилла. Жигд амарч бай.
Дэг горим
9
Ажиллах үед юм идэхгүй, юм уухгүй, тамхи татахгүй бай.
10
Өөр зүйлээс болж ажлаа орхих хэрэггүй.
11
Жигд ажилла. Дайралтаар ажиллавал ажил болоод занг чинь эвдэнэ.
Биеэ барих
12
Ажил явахгүй байгаад бүү догдол. Завсарлагаа авч тайвшраад дахин ажилдаа ор.
13
Ажил урагшгүй үед завсарлах ашигтай. Ажлын байраа цэвэрлэн эмх цэгцтэй болгон ажлаа сонгон дахин ажилла.
14
Ажил амжилттай хийж байхдаа түүнийгээ харуулах гэж хичээх хэрэггүй. Тэвчвэл дээр
15
Ажил тун бүтэмжгүй үед үйл хэрэг рүүгээ харж биеэ барихыг хичээж дахин ажлаа эхэлвэл дээр
16
Ажлаа дуусгаад сүүлчийн хадаасыг хурааж аван ажлын байраа цэвэрлэ.
Дахиад цэвэр цэмцгэр, дэг горим