Wednesday, January 12, 2011

"Хөдөлгөөнт холбоо" номын тухай

Миний ажил мэргэжил, хоббитой холбоотой анхны уран бүтээл болох энэхүү номыг уншигчдын гар дээр тавиад удаагүй байна. Зарим найз нөхдийн зүгээс сурталчилгаа муу байна гэсэн шүүмжлэл ирж байгаа тул бага зэрэг сурталчлахаар шийдлээ. Гэхдээ олон нийтэд хүрэхээр сүртэй сурталчлах нь юу юм өөрийнхөө боломжоор уншигчдад, сонирхогчдод аль болох өгөөжтэй байх арга замыг эрж хайж байна.

"Хөдөлгөөнт холбоо" номыг Интерном, Мир, УИХ дэлгүүр зэрэг номын дэлгүүрүүдэд борлуулахаар тавьсан байгаа ба мөн электрон хувилбараар эндээс татаж авч болно.

Номын болон миний тухай ерөнхий танилцуулга-ыг эндээс мөн тэндээс үзэх боломжтой.

Номын агуулгыг эндээс  татаж үзнэ үү:

За тэгээд аль болох та бүхэнд өгөөжтэй байлгана гэж амласны дагуу номонд буй зарим агуулгыг цувралаар блог дээрээ байрлуулж эхэлж байна. Mobile communications гэдэг ангилалд номтой холбоотой мэдээллүүдийг оруулах болно.

Та бүхнээс номтой холбоотой болон блогийн мэдээллүүдтэй хамаатай өөрийн санаа бодлыг блогт сэтгэгдэл үлдээх эсвэл твиттер хаягаар чөлөөтэй илэрхийлэхийг хичээнгүйлэн хүсье.

Эхний бүлэг: 

1. Хөдөлгөөнт холбоо буюу “Mobile communications”

Бид “үүрэн” холбооны анхдагч оператор”, ”үүрэн холбооны үйлчилгээ” гэх зэргээр ярьдаг, эдгээр үгс бидний өдөр тутмын амьдралд ихээр хэрэглэгдэх болсон. Яах аргагүй “гар утасны үйлчилгээ” нь үүрэн холбоон дээр суурилан явагддаг. Гэхдээ “үүрэн” гэдэг нь олон жижиг радио бааз станцуудыг үүр болгон сүлжээ байдлаар ашиглаж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл цэвэр техникийн ойлголт. “Үүрэн сүлжээ” гэдэг ойлголтоор авч үзвэл илүү дөхөмтэй ч байж магадгүй. Ер нь арай өргөн хүрээнд “mobile communications” гэдэг агуулгаар ярих нь зүйтэй гэж үзээд номын бүх хэсгүүдэд “үүрэн” буюу “cellular” гэдэг агуулгаар бус, “mobile communications” гэдгээр олон талаас нь тайлбарлахаар оролдсон болно.

Wednesday, October 20, 2010

Миний хэнз хурга

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас Би хармагц таньдаг
Мярс Мярс майлсаар Намайг чиглээд ирдэг

My poor lamb who was born too late
There is a little white line on his head
I can realize him (or her) in the thousand others
He make strange noise that sounds like "myars myars" and come to me.

Freedom and Responsibility Culture by Netflix

Сүүлийн үед Компаний засаглал гэж их ярих болсон билээ. Гэхдээ үүнийг хэрхэн ойлгож хэрэгжүүлж байгаа нь тийм ч нээлттэй биш байна. Netflix хэмээх АНУ, Канадад интернэтийн орчинд контентын үйл ажиллагаа явуулдаг компаний дотооддоо мөрддөг зарчмыг та бүхэнд хүргэж байна. Энэ слайдуудад компаний соёл, засаглалтай шууд холбоотой чухал санаанууд байгаа юм. 128 слайд байгаа ба үргэлжилсэн үгийн зохиол байдлаар тэр бүр ойлгогдохгүй тул presentation байдлаар үзүүллээ. Амжилт хүсье.



Freedom and Responsibility Culture -

Гартнер: 2011 оны ТОП 10 стратегийн технологи



Дэлхийн мэдээллийн технологийн судалгаа, зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн Гартнер компани Gartner Symposium/ IT Expo симпозиумыг 2010/10/17-ноос 10/21-нд Орландад зохион байгуулж байна.
Энэ үеэр Гартнер компани 2011 онд хамгийн анхаарал татах стратегийн 10 технологийг онцоллоо. Уг компанийн дэд ерөнхийлөгч David Cearley “Компаниуд эдгээр 10 технологийн хүчин зүйлийг ирэх 2-3 жилийн стратегийн төлөвлөлтийн процессдоо зайлшгүй анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
2011 оны ТОП 10 стратегийн технологи (3 дахийг нь онцлон задаргааг нь үзүүллээ):
  1. Cloud Computing
  2. Mobile applications and Media Tablets
  3. Social Communications and Collaboration
    • Social networking —social profile management products, such as MySpace, Facebook, LinkedIn and Friendster as well as social networking analysis (SNA) technologies that employ algorithms to understand and utilize human relationships for the discovery of people and expertise.
    • Social collaboration —technologies, such as wikis, blogs, instant messaging, collaborative office, and crowdsourcing.
    • Social publishing —technologies that assist communities in pooling individual content into a usable and community accessible content repository such as YouTube and flickr.
    • Social feedback - gaining feedback and opinion from the community on specific items as witnessed on YouTube, flickr, Digg, Del.icio.us, and Amazon. Gartner predicts that by 2016, social technologies will be integrated with most business applications. Companies should bring together their social CRM, internal communications and collaboration, and public social site initiatives into a coordinated strategy.
  4. Video
  5. Next Generation Analytics
  6. Social Analytics
  7. Context-Aware Computing
  8. Storage Class Memory
  9. Ubiquitous Computing
  10. Fabric-Based Infrastructure and Computers
Дэлгэрэнгүйг http://www.gartner.com/it/page.jsp?id=1454221 хаягаар орж танилцана уу.