САНАМЖ : Яаж ажиллах хэрэгтэй вэ? (Гастев. А. К 1920)
Жилийн өмнө УИХ-ын гишүүн, эдийн засагч Р. Амаржаргалын бичсэн Хөдөлмөр зохион байгуулалттай холбоотой лекцийг түүний вэбээс (www.amarjargal.org) уншсан юм. Оросоор бичсэнийг нь орчуулах санаа төрсөн бөгөөд хэдийгээр 100-гаад жилийн өмнө Гастев гэдэг хүний бичсэн энэ санамж нь одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа нь дамжиггүй. Хэрвээ буруу, дутуу орчуулсан бол уучилна биз ээ.
1 | Эхлээд бүх ажлаа нэг бүрчлэн сайтар бод. | Төлөвлөгөө |
2 | Шаардлагатай багаж хэрэгсэл бүгдийг бэлтгэ. | Бэлтгэл |
3 | Ажлын байрнаас илүүц бүхийг холдуул. Цэвэрхэн байлга. | Цэвэр |
4 | Багажаа тогтсон дарааллаар байрлуул. | Дэглэм |
5 | Ажилд орох үедээ биенийхээ тохиромжтой байрлалыг олж түүнийгээ ашиглан бололцоотой бол сууж, хэрэв зогсох бол зохистой тулхтай байлгахын тулд хөлөө алцайлгах | Байрлал |
6 | Ажилдаа огцом биш, алгуурхан ор. | Ажилд орох |
7 | Хэрэв шууд орох хэрэгтэй бол эхлээд хүчнийхээ талыг зарцуулж дараа нь бүх хүч чадлаа гаргах | |
8 | Бүрэн ядартлаа бүү ажилла. Жигд амарч бай. | Дэг горим |
9 | Ажиллах үед юм идэхгүй, юм уухгүй, тамхи татахгүй бай. | |
10 | Өөр зүйлээс болж ажлаа орхих хэрэггүй. | |
11 | Жигд ажилла. Дайралтаар ажиллавал ажил болоод занг чинь эвдэнэ. | Биеэ барих |
12 | Ажил явахгүй байгаад бүү догдол. Завсарлагаа авч тайвшраад дахин ажилдаа ор. | |
13 | Ажил урагшгүй үед завсарлах ашигтай. Ажлын байраа цэвэрлэн эмх цэгцтэй болгон ажлаа сонгон дахин ажилла. | |
14 | Ажил амжилттай хийж байхдаа түүнийгээ харуулах гэж хичээх хэрэггүй. Тэвчвэл дээр | |
15 | Ажил тун бүтэмжгүй үед үйл хэрэг рүүгээ харж биеэ барихыг хичээж дахин ажлаа эхэлвэл дээр | |
16 | Ажлаа дуусгаад сүүлчийн хадаасыг хурааж аван ажлын байраа цэвэрлэ. | Дахиад цэвэр цэмцгэр, дэг горим |
Орос хувилбар:
Памятка: Как надо работать
1. Сначала продумай всю работу досконально. | План |
2. Приготовь весь нужный инструмент и приспособления. | Заготовка |
3. Убери с рабочего места все лишнее, удали грязь. | Чистота |
4. Инструмент располагай в строгом порядке. | Порядок |
5. При работе ищи удобного положения тела: наблюдай за своей установкой, по возможности садись; если стоишь, то ноги расставляй, чтобы была экономная опора. | Установка |
6. Не берись за работу круто, входи в работу исподволь. 7. Если надо сильно приналечь, то сначала приладься, испробуй на полсилу, а потом уже берись вовсю. | Вход в работу |
8. Не работай до полной усталости. Делай равномерные отдыхи. 9. Во время работы не ешь, не пей, не кури. Делай это в твои рабочие перерывы. 10. Не надо отрываться в работе для другого дела. | Режим |
11. Работай ровно, работа приступами, сгоряча портит и работу, и твой характер. 12. Если работа не идет, не волнуйся: надо сделать перерыв, успокоиться и снова за работу. 13. Полезно в случае неудачи работу прервать, навести порядок, прибрать рабочее место, облюбовать его и снова за работу. 14. При удачном выполнении работы не старайся ее показывать, лучше потерпи. 15. В случае полной неудачи — легче смотри на дело, попробуй сдержать себя и снова начать работу. | Выдержка |
16. Кончил работу и прибери все до последнего гвоздя, а рабочее место вычисти. | Еще раз чистота и порядок |
No comments:
Post a Comment