Sunday, February 6, 2011

АМЬДРАЛ

Энэхүү бичил нийтлэлийг Увш гуайн блог дээр байхыг (http://uvsh-purev.blogspot.com/2011/02/blog-post_03.html) уншаад мартахгүйн тулд өөрийн блог дээрээ хуулан тавилаа. Үндсэн эх нь "Санхүүгийн мэдээ" бололтой.




Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийг оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдгийг хэллээ.

Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх сав уруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн завсраар чигжин орж байлаа.

Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ. Дараа нь профессор хайрцагтай элс аваад түүнийгээ өнөөх сав уруу асгалаа.

Мэдээж энэ удаад ч элс үлдсэн бүх зай завсрыг дүүргэлээ. Ингээд тэр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд нь нэгэн дуугаар “Тийм” гэж хариуллаа.

Профессор ширээн доороосоо хоёр аяга кофе гаргаж ирээд түүнийгээ өнөөх сав уруу хийхэд үлдсэн зайг нь кофе дүүргэж сав жинхэнэ ёсоор дүүрэн болоход оюутнууд бүгд инээлдэцгээлээ.

“За тэгэхээр” гэж профессор үгээ эхлээд “Энэ хоолны савыг та нар өөрийнхөө амьдрал гэж төсөөлцгөө.

Харин эдгээр гольфийн бөмбөгүүд болтол бүхний итгэл үнэмшил, шашин шүтлэг, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, найз нөхөд болон дуртай зүйлс зэрэг таны амьдралд зайлшгүй чухал зүйлс. Бусад бүх зүйлийг алдсан ч энэ бүхэнтэйгээ үлдэж чадвал таны амьдрал тэгш дүүрэн байж чадна.

“Хайрга чулуунууд нь таны ажил төрөл, орон байр, машин унаа зэрэг бусад зүйлс. Харин элс тийм ч их ач холбогдолгүй бусад жижиг зүйлс. Хэрэв элсийг эхлээд саванд хийвэл хайрга чулуунууд болон гольфийн бөмбөгүүдийг хийх зай гарахгүй. Амьдралд ч мөн ялгаагуй. Хэрэв чи бүх хүч хөдөлмөр, цаг хугацаагаа эдгээр жижиг зүйлсэд үрэх аваас амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулах боломж чамд хэзээ ч гарахгүй. Тиймээс зайлшгүй чухал зүйлсдээ анхаарал хандуулж бай. Хүүхдүүдтэйгээ тоглож, эцэг эхдээ цаг гарга. Өвөө эмээдээ очиж бай.

Эрүүл мэндийн шинжилгээнд цаг гарга. Хань ижилдээ цаг зориулж хамт хоолонд орж бай. Орон гэрээ засах, цэвэрлэх, хог хаягдлаа хаях цаг, ямагт олдоно. Иймийн тул гольфийн бөмбөгүүд буюу амьдралын зайлшгүй чухал зүйлсэд санаа тавь. Зайлшгүй зүйлсийг хэзээ ч бүү орхигдуул. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л элс.”

Гэтэл нэг оюутан гар өргөөд кофе юуг илэрхийлж байгааг асуулаа. Профессор инээмсэглээд “Чамайг үүнийг асуусанд би баяртай байна” гээд “Харин кофены хувьд амьдрал хичээн бүрэн дүүрэн мэт санагдавч найз нөхөдтэйгээ хоёр аяга кофе уучих цаг ямагт гардаг юм даа” гэж хариулав.

Таны амьдралын асуудлууд хэтэрхий их бүр хоногийн 24 цаг ч багадах мэт санагдах тэр үед энэхүү хоолны сав хийгээд хоёр аяга кофены тухай санаж байгаарай.




Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”

No comments:

Post a Comment